Бидний тухай

about us

Химийн ухааны доктор Эрдэнэбатын Уранчимэг нь 1984 онд Чeх улсын Прага хотын “Химийн тeхнологийн дээд сургууль”-ийг амжилттай суралцан төгсөөд Монголдоо гоо сайхны бүтээгдэхүүний эрдэм шинжилгээ, үйлдвэрийн салбарт тасралтгүй, тууштай ажиллаж 1989 онд Монголын анхны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Монкрeм" компанийг үүсгэн байгуулагдсан. 


Техник болон технологийн шинэчлэл тогтмол хийж АШУҮИС болон МУИС-н эрдэмтэд болон Химийн хүрээлэнтэй үргэлж хамтран ажилладаг. Мөн Олон улсын ISO 9001:2015,ISO 14001:2015 , ISO 45001:2018 стандартыг үйлдвэртээ нэвтрүүлж ОУ ын стандартын дагуу үйлдвэрлэл эрхэлж байна.


Одоогоор "Монкрeм" компани нь үс арчилгааны 2 клиник салонууд ажиллуулж, Халгай, Маалай Моолой, Др.Уна гэсэн 3н төрлийн брэндийн 40 гаруй органик бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Үүнээс “Халгай” үс арчилгааны брэнд бүтээгдэхүүнээрээ Монголчууддаа илүү их танигдсан билээ.

.


Бидний Алсын хараа


Бид дэлхийн гоо сайхан, ахуйн хэрэглээг байгаль орчинтой зохицсон, тогтвортой байдлыг эрхэмлэсэн, хэлбэрт шилжүүлэхэд хувь нэмрээ оруулна.


Бидний эрхэм зорилго


  • Байгалийн хүчийг түшиглэн, экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж Эрүүл хэрэглээг Ирээдүйдээ өвлүүлнэ.


Бидний үнэт зүйлс


  • Байгалийн нөөцийг хүнтэгтэх- Ховордож байгаа болон экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах ургамлыг хайрлан хамгаалж, байгалийн нөөцийг зөв зохисиой ашиглах замаар байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Инноваци ба хөгжил- Судалгаа, технологид суурилсан шинэ шийдэл нэвтрүүлэх
  • Ногоон үйлдвэрлэл- Савлагаа, үйлдвэрлэлдээ байгальд ээлтэй материал ашиглах, нүүрстөрөгчийн ул мөрийг багасгах
  • Хүмүүнлэг байдал- Ёс зүйг баримтлан амьтан дээр туршилт хийхийг эсэргүүцэж Амьтны гаралтай орц найрлагаас татгалзаж Веган бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Нийгмийн хариуцлагатай байна. Зөв үйлдэл, зөв зарчмаар ажиллаж бусаддаа үлгэр дуурайлал болно.


Эрүүл хэрэглээг ирээдүйдээ өвлүүлнэ


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл